Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
20 Тоглуулсан
Бурхан амьдралыг дахин барьж босгодог Length: Unknown Play From album: Бурхан амьдралыг дахин барьж босгодог

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Бурхан амьдралыг дахин барьж босгодог

00

Хоёр мянган жилийн тэртээгээс авхуулаад өнөөг хүртэл уншигчдынхаа тоо толгойг тэргүүлсээр яваа Библи хэмээх хөлгөн их судрын Хосеа номын 6-р бүлгийн 6-р эшлэлд “Учир нь Би тахилаас илүүгээр хайр энэрэлд, шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг” гэсэн байна. Энэ бол орчлон ертөнцийг Бүтээгч агуу Нэгэн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд ч та бидэнд зориулан ярьсаар байдгийг харуулсан тэмдэглэл. Тэгвэл өнөөдөр “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг яг энэ тухай буюу Бурхан амьдралыг дахин барьж босгодог болохыг харуулах болно. Ингэхэд та өдөр тутмын мэдээллийн суваг, сонин хэвлэлээр “Онц ноцтой гэмт хэрэг гарлаа”, “Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрлээ” гэхчлэн  зүйлүүдийг олонтаа сонсож байсан байх. Иймэрхүү гарчигтай мэдээ, мэдээлэл өдөр бүр биш юмаа гэхэд цөөнгүй харагддаг. Энэ нь гэмт хэргийн тоо нэмэгдсэн, хүмүүс илүү харгис хэрцгий болсон шиг санагдуулдаг. Тэгвэл яагаад ийм зүйл бидний гараг ертөнц дээр улам бүр идэвхижсээр байна вэ? Та санаж байгаа бол их сургуулийн биологийн хичээлээр зүйлийн онол, эволюцийн онолыг бид судалдаг. Энд сүрэглэн амьдардаг амьтдын зарчмыг авч үздэг байсан. Аливаа сүргийн амьтдын хувьд эрэгчингүүдтэйгээ тэмцэлдэж сүргийн манлай болох, эмэгчнээ хураах тэмцэл тулаан хатуу ширүүн байдаг. Хархнаас аваад бүхий л амьтад, мөн хүн сүрэгт ширүүн тэмцэл дуусахад илүү хүчтэйгээ хүлээн зөвшөөрч, захирагдах дэг жаяг тогтоно. Энэ дэг жаяг өдгөө бидэнд ч мөн үйлчилсэн хэвээр байгаа гэвэл хилсдэхгүй болов уу?

НЭВТРҮҮЛГҮҮД

by