Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
50 Тоглуулсан
Бие хамгаалдаг шоргоолж Length: Unknown Play From album: Бие хамгаалдаг шоргоолж

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Бие хамгаалагч шоргоолж

01

Хамгийн ажилсаг, дэлхийд алдартай амьтны нэг бол шоргоолж гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Өөрсдийнхөө энэхүү хөдөлмөрч зангийн ачаар тэд амьдрах газар, байр сууриа төвөггүйхэн олж барьж чаддаг. Шоргоолжны үүрэнд маш олон шоргоолж байдаг бөгөөд тэд ажлаа хуваарласан байдаг учир тус бүрийнхээ ажлыг бие даан гүйцэтгэнэ. Шоргоолжны үүр бүрт нэг эсвэл хэд хэдэн хатан шоргоолж амьдардаг. Гэсэн хэдий ч хатан шоргоолж зүгээр сууж бусдаараа тэтгүүлээд байхыг хүсдэггүй. Харин ажилчин шоргоолж уу, хатан шоргоолж уу гэдгийг гүйцэтгэж байгаа ажил үүргээр нь тодорхойлдог. Тухайлбал ажилчин шоргоолжны тоонд цэргүүд барилгачид асрагчид гэх зэрэг үүрэгтэй шоргоолж нар багтдаг аж. Тэгвэл эдгээр шоргоолжноос гадна бие хамгаалагч шоргоолж гэж бас байдаг гэнэ шүү. Өчүүхэн жаахан хэрнээ бусдыг хамгаалах үүрэгтэй ийм төрлийн шоргоолж байдаг нь үнэхээр сонирхолтой. Шавьж хорхойнуудын хувьд хамгийн сайхан хоолонд ялааны авгалдай багтдаг. Эдэн дундаас металан хөх өнгийн ялааны авгалдай бусад шавьжуудын дайралтаас санаа зовох зүйлгүй өсч торнидог байна. Эдгээр риодинууд нь ширэнгэн ойд байх бөгөөд олон бие хамгаалагчтай. Тэдний нэг нь шоргоолж гэвэл та итгэх үү?

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by