Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
28 Тоглуулсан
Америкийн арми 75 мянган жил болсон уу? Length: Unknown Play From album: Америкийн арми 75 мянган жил болсон уу?

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – АНУ-ын армийн 75 мянган жил болсон уу?

00

Эволюцийн онолчид энэ олон сая жилийг яаж тооцож гаргасан юм бол? Хэдэн арав, зуун мянган жил эсвэл бүр хэдэн сая жилийн настай чулуу, чулуужсан олдворуудыг байнга олдог болохоороо тэд тэгж хэлдэг юм болов уу? Одоо өгүүлэх түүх үүнтэй огтхон ч хамаагүй түүх л дээ. Гэхдээ тодорхой нэг сэжмээр заавал холбогдоно. Энэ бол 1861-1865 онд гарсан Муж улсуудын хоорондох дайн. Өөрөөр хэлбэл АНУ-д болсон иргэний дайн. Өмнөдийн боолчлолыг устгаагүй арван нэгэн муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн Холбооны Улс байгуулснаа зарлажээ. Тэд Жефферсон Дэвисээр удирдуулан АНУ-ын холбооны засгийн газрын эсрэг тулалдсан байна. Энэхүү үйл ажиллагааг холбооны засгийн газрын бүх чөлөөт муж улсууд болон хилийн боолчлол бүхий таван муж улс дэмжиж байлаа. Ингээд 1861 оны 4-р сарын 12-нд Холбооны цэргийн хүч өмнөд Каролиний Форт Самтер дахь АНУ-ын цэргийн бааз уруу довтолсноор дайн эхэлжээ. Үүний хариуд Линколн муж улс бүрээс сайн дурын арми бүрдүүлэхийг уриалсан байна. Америкийн иргэний дайн АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болсон төдийгүй нийт 620,000 цэрэг амиа алдаж, тодорхойгүй тооны энгийн иргэд алагдсан. Дайны үр дүнд АНУ-д боолчлолыг устгаж, Нэгдсэн Улсыг сэргээн байгуулж, холбооны засгийн газрын үүргийг бэхжүүлсэн байдаг. Тийм ээ, Америкийн иргэний дайны нийгэм, улс төр, эдийн засаг, арьс өнгөний асуудал АНУ-ын сэргээн босголтын үеийг хэлбэржүүлсэн бөгөөд XXI зуунд ч нөлөөллөө үзүүлсээр байна.

НЭВТРҮҮЛГҮҮД

by