Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
6 Тоглуулсан
Амтлах үйлдлийн систем Length: Unknown Play From album: Амтлах үйлдлийн систем

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Амтлах үйлдлийн систем

00

Компьютерийн үүсэл нь МЭӨ 2200 онд зохиогдсон нэмэх, хасах үйлдлийг хийж гүйцэтгэдэг механик тооцоолох Abacus төхөөрөмжөөс эхлэлтэй хэмээн үздэг. Энэ төхөөрөмжийн ажиллах боломж нь хязгаарлагдмал байсан учир эрдэмтэд тэрнийг сайжруулах оролдлого хийсээр ирсэн байна. Тэгвэл эдгээр оролдлогын үр дүнд Шотландын математикч Жон Напьер манай эриний 1555-1617 онуудад зааны ясаар нэгэн тооцоолох төхөөрөмж зохиожээ. Тэрээр уг төхөөрөмжийг “Напьерийн шоо” хэмээн  нэрлэсэн байна.  Төхөөрөмжийг логарифмийн хүснэгтийг гаргахад ашигладаг байж.  Өөрөөр хэлбэл үржүүлэх, хуваах үйлдлийг хялбархан хийхэд боломжтой байсан гэдэг. Харин Вильгелм Шеккард  тус тооцоолох төхөөрөмж “Напьерийн шоо”-н дээр үндэслэн “Тооцоолох цаг” нэртэй эргэдэг цлиндр гадаргуу зохиож түүний тусламжтай логарифмийг тоо болгох үйлдлийг нэмж хийсэн байна. Ийнхүү хөгжиж боловсорсоор өнөөгийн түвшинтэй золгосон түүхтэй. Инженерүүд компьютерийн хурдыг сайжруулах, олон тооны үйлдлийг үр дүнтэй боловсруулах тал дээр ажилласаар. Үйлдэл боловсруулан үр дүнг нь нөгөө уруу дамжуулах, нарийн төвөгтэй үйлдэл боловсруулахад илүү том процессорыг бүтээх гэж тэд оролдсоор байна. Гэхдээ компьютерийн инженерүүд энэ зарчмыг анх удаа хэрэгжүүлж байгаа юм биш. Эдгээр систем нь хүний тархины үйл ажиллагаанаас хавьгүй энгийн хялбар бөгөөд уураг тархины үндсэн тогтолцоог л дуурайлгаж хийсэн хэрэг.

НЭВТРҮҮЛГҮҮД

by