Та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна уу Шинэ нууц үг авах
Одоо бүртгүүлэх
x
12 Тоглуулсан
Амьтад ч бас ярьдаг Length: Unknown Play From album: Амьтад ч бас ярьдаг

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Амьтад ч бас ярьдаг

00

Далайн гүнд, эх газарт, тэнгэрийн уудамд хүмүүс бидний ойлгож мэдэхгүй, амьтдын сонирхолтой амьдрал өрнөж байгаа. Тэд өөр өөрсдийн хэлээр ойлголцож, бие биедээ хамааралтай харилцааг үүсгэн олон зуун жилийн турш амьдарсаар ирсэн. Энэ үзэгдлийг баталж чадах нэгэн нотолгоог бид гэрийн тэжээвэр амьтадаас төвөггүйхэн харж болно. Нэг айлын нохой, муур, тахиа, үхэр хоорондоо ээнэгшин дасч, идэш хоолоо хувааж идэх, тэр ч бүү хэл гадны аюулаас бие биеэ хамгаалах үйлдлүүдийг гаргадаг. Тэгэхээр хоорондоо ярилцаж ойлголцох энэ чадвар зөвхөн хүн төрөлхтөнд заяасангүй бололтой. Эрдэмтэн судлаач нар амьтад хоорондын харилцаа холбоог олон жил судалж, сонирхолтой тохиолдлуудыг нэг бус удаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Ялангуяа гэр бүлийн хэв маягтай юм уу, олноороо сүрэглэн амьдардаг амьтдын дунд энэ нь элбэг үзэгддэг байна. Хүн бусад амьтдаас инээж, сэтгэж, ярьж чаддаг гэдгээрээ ялгардаг гэдэг ч заримдаа бидний мэдэх амьтад инээмсэглэж байгаа юм шиг дүрх төрхтэй болсон байдгийг та анзаарсан байх.

Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болон сэтгэгдлээ хуваалцаарай.

НЭВТРҮҮЛГҮҮД

by